Цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварыг он дуустал тэглэлээ

Цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварыг он дуустал тэглэлээ

Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар нийт 25 асуудал хэлэлцсэн бөгөөд зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татварыг он дуустал тэглэх шийдвэр гаргасан байна. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Тэрбээр "Импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг тогтоодог Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орууллаа. Улмаар цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татвар 20 хувь байсныг он дуустал тэглэх шийдвэр гаргасан. Замын болон барилгын бүтээн байгуулалтын хамгийн өндөр ачаалалтай хугацаа 2-3 дугаар улирал байдаг. Манай улс үндсэн дөрвөн цементийн үйлдвэртэй. Гэвч Хөтөлийн цемент шохойн үйлдвэр технологийн болон үйлдвэрийн өргөжилт гэх шалтгаанаар үйл ажиллагаагаа бүрэн зогссон. Үүний улмаас эд ачааллын үед цементийн хомстол зах зээл дээр үүслээ. Улмаар Дархан-Улаанбаатар чиглэлийн зам болон бусад замын ажил зогсох эрсдэлтэй тулгарч байна. Түүнчлэн жижиглэнгийн үнэ шууд болон шууд бус байдлаар өсөх эрсдэл ч үүсээд байна. Тиймээс он дуустал гаалийн албан татварыг тэглэснээр импортын цементээр дотоодын хэрэгцээг хангах түр зуурын арга хэмжээ авч байна.

Импортын татварыг тэглэснээр 500-600 мянган төгрөгийн цементийн үнийн өсөлт 400 мянга орчимд буурна гэж тооцоолж байна. Дотоодын цементийн үйлдвэрүүд өвөл, хаварт зах зээлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг тодорхойлон бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй нөхцөл байдал үүссэн. Дотоодын үйлдвэрүүд зогсолтгүй ажиллавал тус бүр жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэж чадна. Гэхдээ тодорхой шалтгааны улмаас бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа болохоор цаг үеэ дагаж ийм шийдвэр гаргалаа" гэлээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.