Д.Амарбаясгалан цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагуудтай уулзаж үүрэг өглөө

Д.Амарбаясгалан цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагуудтай уулзаж үүрэг өглөө

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагуудтай уулзаж Монгол улс цахим үндэстэн болох, төрийн үйл ажиллагааг цахимжуулж иргэндээ ойр үйлчилгээ үзүүлэх, дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх том зорилгод хүрэхийн тулд хэрхэн ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

  • Салбарын удирдлагуудад дараах асуудалд анхаарч ажиллахыг үүрэг болгов.
  • Салбарын хууль эрх зүйн орчныг илүү дэвшилтэт зохицуулалтаар хөгжүүлж шинэ тутамд бий болж буй харилцааг бүрэн хуульчлах
  • Салбарын ажиллах зарчмыг илүү тодорхой, оновчтой болгох, бусад төрийн байгууллагуудтай уялдаж нэгдсэн системд оруулах
  • Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэж Засгийн газрын зорилтыг бодитой үр дүнтэй ажил болгож хэвшүүлэх
  • Цахим системийн аюулгүй, дэд бүтцийн бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хангаж, мэдээллийн харилцаанд оролцогч талууд, тэдний харилцан ажиллагааг хангаж буй технологи, төрөл бүрийн нөөцүүд тогтвортой байх зэрэг асуудлаар ярилцаж ажиллах чиглэлээ тохиролцлоо.

Засгийн газрын зүгээс салбаруудын тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, салбар дундын бодлогын уялдаа холбоог хангахад онцгой анхаарч ажиллана.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.