УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Байнгын хороодын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Э.Батшугарын, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн П.Анужингийн, Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингийн, Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын, Эдийн засгийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн П.Цэрэнпунцагийн нэрийг дэвшүүлсэн байна. Байнгын хороод Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3, 26.4, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27.1-д заасныг баримтлан Байнгын хороодын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нэр дэвшигчдийг сонгохыг дэмжсэн байна.
Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух УИХ-ын гишүүн байгаагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийг, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг, Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Э.Батшугарыг, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн П.Анужинг, Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшинг, Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн П.Цэрэнпунцагийг сонгон, УИХ-ын тогтоолыг баталлаа.
Үргэлжлүүлэн Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэн баталж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлснээр /УИХ-ын даргын 2022 оны ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгийг эндээс уншина уу/ УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулган өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.