Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
- Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээ,
- “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирал Хоохорын Бадамсүрэн нарт хүртээв.
АРДЫН ЭМЧ ЦОЛЫГ:
- “Саргун-Асрангуй” эмнэлгийн зөвлөх эмч, Хүний гавьяат эмч Загдын Сарайдамба;
ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛЫГ:
- Монголын дугуйн холбооны зөвлөх дасгалжуулагч Янжингийн Баатар;
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛЫГ:
- Прокурорын байгууллагын ахмад ажилтан, хуульч Цэндийн Дамдин;
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
- “Монгеофизик” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал, геофизикч Буджавын Дэндэвчулуун;
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛЫГ:
- Монгол Улсын ерөнхий аудитор асан Чойжамцын Раднаа;
- Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн захирал Наваанцэдэнгийн Энхбат;
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээч Сэдэдийн Аюурбуниа;
ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛЫГ:
- Монголын архитектурын холбооны ерөнхийлөгч, зөвлөх архитектур Эрдэнэсайханы Хүрэлбаатар;
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛЫГ:
- Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн “Монголын мэдээ” сувгийн нэвтрүүлэгч Чимэддамбын Ичинхорлоо;
- Үндэсний номын сангийн захирал Баярхүүгийн Ичинхорлоо;
ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛЫГ:
- Жүжигчин, найруулагч Ганболдын Эрдэнэбилэг;
- Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Бямбажавын Гомбо-Очир нарт хүртээж,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал хариуцсан ахлах референт, хурандаа Төрөөгийн Ганбат;
- Нийслэлийн Баянгол дүүргийн лаборатори “Эрдмийн-Өргөө” цогцолбор сургуулийн ахмад ажилтан Шагдарын Өнөржаргал;
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ганхуягийн Арсланхуяг;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- Улаанбаатар төмөр замын харьяа “Дэгдээхий” цэцэрлэгийн багш Дашзэвэгийн Ариунаа;
- Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Бямбасүрэнгийн Дөвшин;
- “Премиум прожектс” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх Рагчаабазарын Батжаргал;
- “Х Түц” продакшны жүжигчин, продюсер Төрбатын Бархүү;
- “Монгол HD” телевизийн хөтлөгч Ганхуягийн Хонгорзул;
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- “Монгол HD” телевизийн хөтлөгч Уламнэмэхийн Эрхбаяр;
- Үндэсний урлагийн их театрын удирдаач Эрдэнэбаатарын Мөнхбаяр нарыг тус тус шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөж, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэв.