АН-ын бүлгийн дарга Д.Ганбат бүлгээсээ гарч байгаагаа мэдэгдлээ

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат бүлгээсээ гарч байгаагаа мэдэгдлээ

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр хоёр мэдэгдлийг танилцууллаа.

Нэгдүгээрт, УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааг дуусгавар болсон тухай. УИХ-ын гишүүн Д.Ганбат миний бие өнгөрөгч зургаадугаар сарын 20-нд УИХ дахь АН-ын бүлгээс гарсан. УИХ-ын сонгуулийн дагуу УИХ-д наймаас доошгүй суудал авсан нам бүлэг байгуулж болно гэж заасан байдаг. Мөн хуульд заасны дагуу гишүүн бүлгээс гарахд үлдсэн гишүүдийн тоо доод хязгаарт хүрэхгүй болсон тохиолдолд УИХ-ын бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болохыг заасан. Иймээс бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсон нөхцөл байдал нэгэнт бүрдсэн тул УИХ дахь АН-ын бүлгийн ажиллагаа дуусгавар болсныг үүгээр мэдэгдэж байна.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Д.Ганбат миний бие УИХ дахь АН-ын бүлгээс албан ёсоор гарч буйгаа үүгээр мэдэгдэж байна. УИХ-д суудалтай нам эвслийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс хутгалдан оролцох нөхцөл нэгэнт бүрдсэн тул цаашид ардчиллын үнэт зүйл, АН-ын үзэл баримтлалын төлөө УИХ дахь АН-ын үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон тул ийнхүү мэдэгдэж байна. УИХ-ын дарга миний энэхүү шийдвэрийг УИХ-ын чуулганд уншиж танилцуулна уу.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.