Б.Бат-Эрдэнэ: БНСУ-ын шар хэвлэлийн мэдээллийг Монголд түгээж байна

Б.Бат-Эрдэнэ: БНСУ-ын шар хэвлэлийн мэдээллийг Монголд түгээж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр зургадугаар сарын 22-ны өдөр Чежүгийн олон улсын нисэх онгоцны буудалд 150 монгол жуулчин ирснээс 23 нь сураггүй алга болсон тухай мэдээлэл гарсан. Тэд дөрвөн шөнө таван өдрийн аялалтай байсан бөгөөд аяллаа дуусгаад 26-ны өдөр эх орондоо ирэхээр төлөвлөжээ. Гэвч аяллын сүүлийн өдөр буюу 26-ны өдөр манай 23 жуулчин дотуур байрнаасаа холбоо сураггүй алга болсон байна. Тэд БНСУ-д 30 хоног визгүй байх боломжтой тул долоодугаар сарын 21-нийг хүртэл жуулчны хэвийн статусаа хадгалах юм байна. 

Тэрбээр "Монгол хүн монгол хүндээ хайртай баймаар байна. Долоодугаар сарын 21-нийг хүртэл тухайн иргэдийг ямар нэгэн байдлаар хайх үйл ажиллагаа явагдахгүй. Ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй, осолд өртөөгүй л бол хайхгүй. БНСУ-ын шар хэвлэлээр гарч байгаа мэдээллийг Монголд ихээр түгээж байгаа нь харамсалтай. Тиймээс би монгол хүн монгол хүндээ хайртай байгаач гэж хэлж байгаа юм.

Монгол Улсад 30 хоног визгүй орж ирсэн БНСУ-ын иргэн тав хоног аялалынхаа маршрутын дагуу яваад хүсвэл үлдсэн 25 хоногтоо тодорхой хэмжээний аялалыг өөрөө хийх бүрэн боломжтой. Яг үүнтэй адилхан процесс. Тиймээс тухайн 23 иргэнийг харлачихсан юм шиг, БНСУ-ын талаас хайгаад байгаа юм шиг байдлаар мэдээллэхгүй байхыг хүсэж байна. Долоодугаар сарын 9, 14-нд нислэг байгаа. Жэжү арлаас эх газар луу явна гэдэг бараг боломжгүй асуудал. Зөвхөн визтэй иргэд л нэвтрэх боломжтой. Нисэх онгоц, усан онгоц ялгаагүй шалган нэвтрүүлэх цэгүүд ажиллаж байгаа. Өнгөрсөн жилүүдэд бас Жэжү арлаас эх газар луу явах гэж байгаад баригдсан асуудал үүсэж байсан" гэв. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.