Х.Нямбаатар: Дүрмийн бус дэг хийсэн гэх асуудал шалгалтаар тогтоогдоогүй

Х.Нямбаатар: Дүрмийн бус дэг хийсэн гэх асуудал шалгалтаар тогтоогдоогүй

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Түүний ходоодонд асуудал гарсан тул эмч нар яаралтай мэс засалд оруулж, мэс засал 6-7 цаг үргэлжилсэн. Тус цэргийн ходоодыг бүрэн авсан бөгөөд тэрээр хагалгааны дараа ухаан орохгүй байсаар өнгөрсөн баасан гарагийн орой нас барсан юм.

Уг асуудлаар ХЗДХ сайд Х.Нямбаатараас тодруулахад "Сургалтын төвд очсон алба хаагч тангараг өргөснийхөө дараа нас барсан асуудал гарсан. Хууль хяналтын байгууллага шалгалт явуулаад, шүүх эмнэлгийн шинжээч эмч нар задлан шинжилгээ хийсэн. Ходоод нь цоорсон гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан. Одоогийн байдлаар эцсийн дүгнэлт гараагүй байна. Дүрмийн бус дэг хийсэн гэх асуудал шалгалтаар тогтоогдоогүй. Заавал нэг хүн дэглээд, ходоодыг нь цоо өшиглөсөн гэж хүмүүс ярих гээд байна. Гадна нь хөхөрсөн шарх сорви байхгүй байна. Одоогоор дүрмийн бус харилцааны асуудал тогтоогдоогүй" гэв. 

Уг асуудлаар Дотоодын цэргийн штабаас 16 цагт албан ёсоор мэдээлэл өгөхөөр болсон байна. Мэдээлэлд ЦЕГ болон ШШҮХ-гээс хүмүүс оролцох аж.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.