С.Бямбацогт: Өнгөрсөн жилийн наадмаар барилдсан бөхчүүдэд цолыг алагчлалгүй олгох хэрэгтэй

С.Бямбацогт: Өнгөрсөн жилийн наадмаар барилдсан бөхчүүдэд цолыг алагчлалгүй олгох хэрэгтэй

УИХ-ын чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн C.Бямбацогт "Монголын үндэсний бөхийн холбоо, Монгол улсын Засгийн газар өнгөрсөн жил наадмаа таслахгүй, бөхөө барилдуулна гэж зарлаад, бөхчүүд нь 100 жилээр барилдана гэж бэлтгэлээ хийгээд Хүй долоо худагт 512 бөх барилдсан. Үндэсний наадам болдог дэг, жаягаараа, шалгуур шаардлагаа батлаад, допингийн шинжилгээ хийгээд бөхчүүд маань барилдсан. Бөхчүүддээ цол олгоно гэж зарласан. Өндөр чансаатай барилдаан болсон. Тийм учраас Үндэсний бөхийн холбоо зарласан учраас цолыг нь олгоё гэдэг саналыг гаргасан. Алаг үзмээргүй байна. Орж ирсэн хуулин дотор 1921 оны Ардын хувьсгалаас 2003 он хүртэлх барилдсан 70-аад бөхчүүдэд цол олгоно. 2003 оноос барилдсан бөхчүүдэд цол олгохгүй гэдэг хууль батлах гээд байна. Иймээс олговол бүгдэд нь олгоё. Яагаад 2003 оноос өмнө барилдаж байсан 70 бөхөд цол олгоно гэж яриад байна вэ? Ялгаварлахгүй байя. Аливаа хууль ижил тэгш үйлчилдэг байх ёстой. Цолоо хүсэж хүлээж байдаг олон бөхчүүд байдаг" гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.