Г.Ёндон: “Эрдэнэс Монгол” компани Үндэсний баялгийн сан болно

Г.Ёндон: “Эрдэнэс Монгол” компани Үндэсний баялгийн сан болно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны зургадугаар сарын 08-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийг өөрчлөн зохион байгуулах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.

Үндсэний баялгийн сан байгуулах зорилготой уялдуулан “Эрдэнэс Монгол” компанийг группийн зохион байгуулалтад оруулах, мөн төсвийн хэмнэлтийн хүрээнд тус компанийн ТУЗ-ийн гишүүдийг цомхотгохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо.  

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэсэн.
“Эрдэнэс Монгол” компани бол Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжүүлэгч гол концефц юм. “Эрдэнэс Монгол” компани Үндэсний баялгийн сан болж байгаа гэж ойлгож болно. Энэ компанийн нэгдэлд байдаг охин компаниудын ТУЗ нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, эдгээр хүмүүс бүгд төрийн байгууллагын газар, хэлстийн дарга нар байдаг.

“Эрдэнэс Монгол” компани Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасанчлан дэлхийн уул уурхайн шилдэг корпорациудын үйл ажиллагааны хэв маягтай төстэй, групп байдлаар явж байгаа. Жишээлбэл, “Эрдэнэс Монгол” компанийн бүрэлдэхүүнд “Эрдэнэс Тавантолгой” “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” үйлдвэрийг оруулсан.  Ингэснээр төрийн эзэмшилтэй уул уурхайн томоохон компаниуд нэгдэн холдинг компани болж байгаа. Компаниудыг хоёр бүлэгт хуваасан. Зэс металийн групп, нүүрс, эрчим хүчний групп гэж. Ингэснээр хоёр группийг хоёр ТУЗ-өөр удирдах боломжтой болсон. ТУЗ-ийн 207 гишүүнийг цомхотгож, 27 хүний бүрэлдэхүүнтэй болгоно. Зардал хэмнэж, үйл ажиллагаа нь уялдаатай, нэгдсэн бодлогоор явуулах боломж бий болж байна гэж ярилаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.