Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа.
Эмээлтэд мах, махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоон битүүмжилж, махнаас авсан дээжийг шинжилгээнд өгсөн, хариу нь маргаашаас гарна гэдгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун энэ үеэр хэлсэн юм.
МХЕГ-ын дарга Б.Баасандорж “Эм Ди Си Пи” компанийн дулааны аргаар боловсруулсан махнаас илэрсэн цардуул нь формальдегид гэх бодисын агууламжтай байсан асуудлыг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж, нийслэлийн Порукрорын газарт шалгаж эхэлсэн тухай ажлын хэсгийн хуралдаанд танилцууллаа.
Шадар сайд С.Амарсайхан ажлын хэсгийнхэнд монгол хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой хүнсний аюулгүй байдлын тухайд үүсээд буй асуудлыг онцгой анхаарах, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний чанар эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэх чиглэлээр авах арга хэмжээ, цаашид экспортын үйл ажиллагаанд ч хийх хяналт шалгалтыг хэрхэн чангатгах тухай саналаа боловсруулж, яаралтай эцэслэн нэгтгэж Засгийн газрын хуралдаанд оруулахыг үүрэг болгосон юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.