Л.Халтар: Импорт, экспортын ачааг боломжит бүх боомтыг ашиглан тээвэрлэнэ

Л.Халтар: Импорт, экспортын ачааг боломжит бүх боомтыг ашиглан тээвэрлэнэ

“Logistics Forum-2022”-ын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар дараах мэдээллийг өглөө. Тэрээр “Ковид19 цар тахлын үед бүх төрлийн тээврээр нийт 49.1 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 11.1 сая тонн буюу 18.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Цаашдаа импортын болон экспортын ачааг боломжит бүх боомтыг ашиглан тээвэрлэж хүчин чадлаа нэмэгдүүлэхийг зорьж байна.

Тухайлбал, Шинэ сэргэлтийн бодлогын боомтын сэргэлтийн хүрээнд боомтуудын дэд бүтцийг хөгжүүлэх, ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадал, экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудыг хатуу хучилттай авто зам болон төмөр замаар холбох, агаарын зайн ашиглалтыг сайжруулж дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг зорилт тавьсан” гэв. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.