11-11 төвд Шадар сайд С.Амарсайхан ажиллалаа

11-11 төвд Шадар сайд С.Амарсайхан ажиллалаа

Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Шадар сайд С.Амарсайхан ажиллаж байна. Тэрбээр Шадар сайдын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагуудтай хамт иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, зарим асуудлыг судлах үүрэг холбогдох албан тушаалтнуудад өглөө.

Дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 23 хүртэл Шадар сайдын ажлын албатай холбоотой 23, харьяа агентлагууд болох МХЕГ, ОБЕГ, ШӨХТГ, СХЗГ, ТХААГ-тай холбоотой 100 гаруй санал, хүсэлт иржээ. Эдгээрийг агуулгаар нь ангилбал, барилга байгууламжийн норм зөрчигдсөн, ачаа болон нүүрс тээвэр, тендерийн шалгаруулалт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой санал, гомдол дийлэнх хувийг эзэлж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.