Эрүүл мэндийн сайд С.Энхболд 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа

Эрүүл мэндийн сайд С.Энхболд 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа

Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр эрт илрүүлэг оношилгоо болон Засгийн газраас энэ салбарт хэрэгжүүлж буй бодлогыг иргэдэд танилцуулж, тулгамдсан асуудлыг нь судлаж, шийдвэрлэхээр боллоо. Мөн тус яамны газрын дарга нар иргэдтэй утсаар холбогдож, санал гомдолд хариу өгсөн юм. Засгийн газрын шийдвэрээр энэ оны  тавдугаар сарын 1-нээс орон даяар хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгоог эхлүүлсэн. Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд улсын хэмжээнд 18 мянган хүн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагджээ. Энэ ажил нэг жилийн турш үргэлжлэх юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдтэй иргэд уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Энэ салбарт дунд, доод шатанд авлига их байна, танил талгүй бол эмнэлгээр үйлчлүүлэх хүндрэлтэй болсон, тогтолцоог өөрчлөхгүй бол ужгирсан байдал арилахгүй гэдгийг иргэдийн дийлэнх хэлж байлаа.

Дөрөвдүгээр сарын 4-нөөс тавдугаар сарын 6-ны хооронд 11-11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой 326 санал, гомдол ирснээс 294-ийг нь шийдвэрлэж, 34-ийг нь холбогдох байгууллагуудад шилжүүлжээ

Засгийн газрын гишүүд долоо хоног бүрийн даваа гарагт 11-11 төвд ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзаж байгаа юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.