Л.Оюун-Эрдэнэ: Би жолоочтой, жолоочгүй гэсэн хандлагаа өөрчилж, ил далд лоббигоо болимоор байна

Л.Оюун-Эрдэнэ: Би жолоочтой, жолоочгүй гэсэн хандлагаа өөрчилж, ил далд лоббигоо болимоор байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тодотголыг дагалдах хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа. Төсвийн байнгын хорооны саналтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр "Энэ саналаар хэлэлцүүлгийн явцад гишүүд олон талаас мэтгэлцсэн. Гэхдээ Засгийн газрын саналаар дэмжих зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Яагаад гэвэл нэг уут үлдээхээр тэр нь цаашаа буруу жишиг болж тогтдог байдлыг болиулах зүйлийг Төсвийн хуулиар хийж байгаа. Өөрчлөлт өвдөлт өгнө.

Зарим агентлагийн дэд дарга нар, төрийн өмчит компанийн орлогч дарга нар УИХ-ын гишүүдэд ханддагаа өөрчлөх хэрэгтэй. Засгийн газрын харьяа байгууллагууд ёс суртахуун дэг жаягтай байх ёстой. Ерөнхий сайдын хувьд энэ саналаас ухрахгүй. Санал унавал төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд дахиж оруулж ирнэ. Төрийн өмчит үйлдвэрийн газар гээд 200 орчим хүн бий. Том агуулгаар нь хүлээгээд авах нь зөв.  Машин дээр ч гэсэн адил. Цахим систем рүү оруулаад ашиглалтыг сайжруулах гэж байгаа зүйл. Тэр машинтай байна, би жолоочтой, жолоочгүй гэсэн хандлагаа өөрчилмөөр байна. Ил, далд лоббигоо болимоор юм. Тэгш зарчмын дагуу реформоо хийх нь зүйтэй. Үнэхээр болохгүй байвал цаашид хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болно" гэлээ.  

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.