АН-ын даргын сунгаанд ганцаараа оролцож, ялалт байгуулсан Х.Баттулга АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ өнөөдөр 11.40 цагт Улсын дээд шүүхэд хүлээлгэн өглөө. Энэ талаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Ардчилсан нам дүрмийн дагуу сунгаагаа зарласан. Улмаар намын нийт гишүүдийн саналаар дарга нь тодорсон. Өнөөдөр өдрийн сайныг харж байгаад дээд шүүх дээр ирээд бүртгэлийн ажлаа хийж байна. Бүртгэх эсэх нь дээд шүүхийн асуудал. Бүртгэх ёстой. Энэ бол зүгээр бүртгэлийн байгууллага" гэв.
Харин АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "117 мянга гаруй намын гишүүн саналаа өгч, 113 мянган хүний саналаар Х.Баттулга Ерөнхийлөгч асан ялалт байгуулсан. Ялалт байгуулсан намын даргынхаа материалыг Дээд шүүхэд хүргүүлж байна. Хуулийн хүрээнд цаашид хийх зүйл Ардчилсан намд үлдээгүй. Хэрэв Улсын дээд шүүх бүртгэхгүй бол Ардчилсан намын бүх гишүүд өөрсдөө ирэх болно" гэлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.