Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гарсан шийдвэрийг өчигдөр орой Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан билээ. Тэгвэл тус мэдэгдлийн дагуу БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсанд "Удирдах албан тушаалтнуудыг хөдөө орон нутагт томилолтоор ажиллахаас бусад үед албаны автомашин ашиглахыг хориглолоо.
Тус хурлаас гарсан шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам хэрэгжилтийг хангуулж шийдвэрээ гаргалаа. Амлалт бол амлалт. Шууд хэрэгжиж эхэллээ" хэмээн бичиж, тушаалыг нь нийтэлсэн байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.