Киргиз Улстай хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарт харилцааг хөгжүүлнэ

Киргиз Улстай хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарт харилцааг хөгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Ерөнхийлөгч, Сайд нарын танхимын Шийдвэр бэлтгэх газрын Шийдвэрийг шалгах хэлтсийн орлогч дарга Убалиев Элдияр Маматжамовичийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, соёл, урлаг зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаан болж байгаа юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.