Д.Тогтохсүрэн: Гадагшаа ямар нэг байдлаар бэлэн мөнгө гаргах нь хориотой

Д.Тогтохсүрэн:  Гадагшаа ямар нэг байдлаар бэлэн мөнгө гаргах нь хориотой

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар тулгамдаж буй 10 гаруй асуудлыг хэлэлцжээ. Дотоодод долларын хомсдол үүсэж болзошгүй байгаа эсэх тухай асуултад МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах хариултыг өглөө. “Хилээр бэлэн мөнгө гаргах хориотой учраас хатуу хяналт тавьж байгаа. Агаарын тээвэр болон авто, төмөр замаар ам.доллар гаргаж байгаа гэдэг худлаа гэдгийг Монголбанк хариуцлагатайгаар мэдэгдсэн. Экспорт багассан, 11, 12 дугаар сард бараг хаагдсан. Одоо зэсийн баяжмал, төмрийн хүдэр, алт гурвыг төмөр замаар экспортолж байна. Өдөрт 300-400 машин нүүрс гарч байна. 2-3 жил экспорт хаагдсантай холбоотойгоор үүссэн асуудал бий” гэсэн тайлбар  өглөө. Харин бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үнийн өсөлтийг бүгдээрээ бие, махаараа мэдэрч байгаа. Нэг талаар өнгөрсөн жилээс эхлэн импорт эрс багассан. Нөгөө талаар импортоор авдаг хэд хэдэн бүтээгдэхүүний үнэ өссөн. Үүний нэг нь шатахуун. Өнгөрсөн жилийн эцэст гэхэд нэг тонн шатахууны үнэ 70 орчим ам.доллар байсан. Өнөөдөр 105-110 ам.доллар байна. Шатахууны үнийн өсөлт Орос, Украины дайнтай холбоотой.

Дэлхий нийтэд ам.долларын ханш өсөж байна. Энэ нь манай эдийн засагт нөлөөлж байна. Импори, экспорт, тээвэр логистикийн гадны хамааралтай учраас үнэ нэмэгдээд байна. Аль болох бага нэмэгдүүлж, инфляцийг бага түвшинд байлгах, долларын ханшийг барьж, нөөцөө  хадгалахад анхаарч байна” гэсэн хариулт  өглөө.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.