Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Томуугийн дэгдэлт нэмэгдэж, эмнэлгүүдийн ачалал ихэссэн. Ачааллаа дийлэхгүй байгаа эмнэлгүүд хүүхдүүдийг коридортоо байрлуулж эмчилгээ хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ асуудалд анхаарлаа хандуулж, яаралтай арга хэмжээ авах үүргийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод өгчээ. Үүний дагуу С.Энхболд сайд Засгийн газрын хуралдаанд хүүхдийн эмнэлгийн орны хүрэлцээ, цаашид ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл хийж байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.