Украины Харьков хотоос монгол оюутнуудыг бүрэн гаргав

Украины Харьков хотоос монгол оюутнуудыг бүрэн гаргав

Монгол Улсын ЭСЯ-ны ажилтнууд өчигдөр дахин 10 иргэнээ Польш-Украины хилийн зурвасаас тосч авчээ. Тэдгээрийн дунд Кировоград хотод сурдаг хоёр оюутан байгаа аж. 

Мөн Украины Харьков хотоос манай улсын 19 иргэн, тэдний гэр бүлийн дөрвөн хүн гээд нийт 23 иргэн Харьков-Львов чиглэлийн галт тэрэгт амжиж суусан байна. Харьков хотоос Львов хот хүртэл 1018 км, Львовоос Украин-Польшийн хил хүртэл 70 гаруй км, нийт 1100 орчим км амаргүй замыг туулаад аюулгүй газарт хүрэх юм. Ингэснээр цэргийн ажиллагааны хамгийн хүнд бүс болох Харьков хотоос манай оюутнууд бүрэн гараад байгаа талаар ГХЯ-наас мэдээллээ. 

Эдгээр иргэдийг Украин-Польшийн хилээр нэвтэрсэн даруйд Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, Унгар Улсад суугаа ЭСЯ, БНЧУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнууд болон ГХЯ-ны төвийн томилолттой ажилтнууд тосон авч, Варшав хот руу хүргэхээр бэлэн байдалтай ажиллаж байгаа аж. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.