“Медипас” эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилн

“Медипас” эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилн

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хувьчлал нэрээр үнэгүй авсан Эрдэнэт Медипас эмнэлгийг төрд буцаан авах ажлын хүрээнд газар дээр нь ажиллаж байна. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтйн газрын дарга Б.Цэнгэл Засгийн газрын тогтоол шийдвэрийг Эрдэнэт ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэнд танилцуулж, одоогийн ханшаар 120 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлэгийн цогцолборыг хүлээлгэн өгөв.

Шадар сайд С.Амарсайхан “Ганцхан эмнэлэг биш 50 айлын орон сууц, авто зогсоол, тоног төхөөрөмж, эд хогшил шилжүүлж авсан ч ямар ч төлбөр төлөөгүй. Уг эмнэлгийг хувьийн хэвшилд шилжүүлэхдээ 18 жилийн гэрээ хийгдсэн ч нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Үүгээр барахгүй Эрдэнэс үйлдвэрээс 2016-2022 оны хооронд 12,7 тэрбум төгрөг шилжүүлэн авсан байдаг. Энэ мэтээр төрийн өмч үнэгүйддэг, төрийн мөнгөөр өөрийнх нь хөрөнгийг худалдаж авдаг асуудал цөөнгүй байгаа учраас эдгээр ажлыг цэгцлэх ажилд Засгийн газар онцгой анхаарч байна” гэлээ.

Энэ үеэр”Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Иж бүрэн цогцолбор эмнэлэг хүлээн авч буй энэ цаг үед Эрдэнэт үйлдвэрийн захиралын хувьд тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтанг цаашид бүрэлдэхүүнээр нь ажиллуулах, эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах тухай 95 дугаар тушаал гаргасан. Одоо бид цаашид тус эмнэлгийн үйл ажиллагааг илүү өргөжүүлэн ажиллах хариуцлагатай үүрэг хүлээж байна" гэсэн юм

Медипас эмнэлэг нь 8 тасаг, 1 төв, 7 алба, нийт 16 нэгж, 19 лабораторитай үйл ажиллагаагаа явуулж буй. Мөн бүрэн автомат үйл ажиллагаа бүхий ариутгалын тасаг, эмнэлгийн нэгдсэн IT систем, улсдаа ганц байгаа ЭХО оношлогооны аппарат бүхий япон улсын сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлж буй.

Түүнчлэн гадаад болон дотоодын нарийн мэргэжлийн эмч нарыг урт болон богино хугацаагаар сургалт судалгааны чиглэлээр хамтран ажилладаг юм байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.