С.Амарсайхан: Украинд манай улсын 30 гаруй иргэд байгаа, ойрын хугацаанд татан авна

С.Амарсайхан: Украинд манай улсын 30 гаруй иргэд байгаа, ойрын хугацаанд татан авна

Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийх үеэр Украинд байгаа монгол иргэдээ татан авах талаар ямар арга хэмжээ явуулж буйг тодруулсан сэтгүүлчийн асуултад хариуллаа.

 

Тэрбээр "Украин улсад дайны нөхцөл байдал үүслээ. Улс орнууд иргэдээ Украин улсаас татах арга хэмжээ авч байна. Тус улсад манай улсын 60 гаруй оюутан, залуус иргэд амьдардаг. Тэдний тал нь эх орондоо ирсэн. Одоо 30-аад хүн байна.

Энэ асуудлаар өчигдөр Гадаад харилцааны сайдтай ярьж, ОХУ дахь Монголын ЭСЯ-тай хамтарч, иргэдээ ойрын үед татах үүрэг даалгавар өгсөн" гэлээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.