Маргаашаас тэтгэврийн доод хэмжээ 500 мянга болж, үүнээс дээш тэтгэврийг 15 хувиар нэмнэ

Маргаашаас тэтгэврийн доод хэмжээ 500 мянга болж, үүнээс дээш тэтгэврийг 15 хувиар нэмнэ

Ерөнхийлөгчөөс Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу Цагаан сарын баярын өмнө тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх зорилгоор хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулган завсарлалаа. Тус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэн баталж ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянгөн төгрөг хүртэл өсгөж, 500 мянгаас дээш тэтгэвэр авагчдын тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын ээлжит бус чуулган өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж, өндөрлөж байна. Ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгчөөс санаачилж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Ингэснээр 465 мянган ахмад настны тэтгэврийг нэмэх шийдвэр гарч байна. Цар тахлын дэгдэлт иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж, төр засаг хэмнэлтийн горимд шилжиж бидний хүсэл зорилгоос үл хамаарсан хязгаарлалтын дэглэмд ажиллаж амьдарч буй ч 2022 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх шийдвэрийг гаргалаа.

Энэ арга хэмжээнд нийтдээ 637 тэрбум төгрөг зарцуулагдана. Тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлнэ. Төсвийн байнгын хороо богино хугацаанд хуралдаж, 310 тэрбум төгрөгийг шийдэж, урсгал зардлыг танах замаар эх үүсвэрийг гаргалаа. Ингэснээр тэтгэврийн доод хэмжээ 500 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг 400 мянгад хүргэж байна. Хууль маргаашаас хүчин төгөлдөр болж хэрэгжинэ. Өндөр настны тэтгэврийг сар бүрийн 1-нд олгодог. Тэгэхээр өнөөдөр хуулиа баталж, хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр авагчдынхаа нөхцөл бололцоог хангах ёстой гэж үзсэн" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.