Г.Занданшатар: Төсвийн тодотголыг өнөөдөр баталж, маргааш нэмэгдсэн дүнгээр тэтгэвэр олгоно

Г.Занданшатар: Төсвийн тодотголыг өнөөдөр баталж, маргааш нэмэгдсэн дүнгээр тэтгэвэр олгоно

УИХ-ын чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэж байна. Төсвийн тодотголыг маргаш батлахаар төлөвлөөд байсан юм. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр батлах шаардлагатай байгааг хэллээ.

Тэрбээр "Төсвийн тодотголын өнөөдөртөө багтаан хэлэлцэн батлах шаардлагатай байна. Учир нь, бид тэтгэврийн нэмэгдлийг хэлэлцэж байгаа. Өндөр настны тэтгэврийг сар бүрийн 1-нд олгодог. Тэгэхээр өнөөдөр хуулиа баталж, хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр авагчдынхаа нөхцөл бололцоог хангах ёстой. Тиймээс хоёрдугаар сарын 1-нд ахмадууддаа тэтгэврийг нь нэмэгдэлтэй нь олгохыг зорьж байна" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.