Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн галт тэрэгний тээвэрлэлтийг гуравдугаар сарын 15-нд эхлүүлнэ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн галт тэрэгний тээвэрлэлтийг гуравдугаар сарын 15-нд эхлүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 километр төмөр замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэлтэй танилцлаа.

2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын ажил дуусаж, 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдөр галт тэрэгний хөдөлгөөнийг нээж, анхны тээвэрлэлтийг гүйцэтгэх бэлтгэлийг эхлүүлсэн.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "ЗТХЯ-наас техникийн комисс томилогдон Зүүнбаян талаас 280 километр замд шалгалт хийж, Улаанбаатар талаас төмөр зам хэмжигч галт тэрэг явуулж үзсэн. Комиссоос замын чанар сайн, балласт багатай байна гэсэн үнэлгээг гаргасан. Цаашид 2022 оны долдугаар сард Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор БНХАУ-руу нүүрсний гарц нэмэгдэнэ"

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.