УУХҮЯ: Оны эхнээс 40 мян.тонн зэсийн баяжмал экспортлолоо

УУХҮЯ: Оны эхнээс 40 мян.тонн зэсийн баяжмал экспортлолоо
2022 оны 01 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд авто замаар 1011, төмөр замаар 954 чингэлэг, оны эхнээс нийт 397.8 мян.тонн нүүрс,  авто замаар 192 чингэлэг буюу оны эхнээс 40 мян.тонн зэсийн баяжмал экспортлов.
 
Цар тахлын нөхцөл байдал уул уурхайн бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлж байгаа ч экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлт, хариу арга хэмжээний үр дүнд эрдэс баялгийн салбараас улсын төсөвт оруулж буй орлого өсөлттэй буюу 2021 оны төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлэв.
 
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 14,255.2 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,853.3 тэрбум төгрөг буюу 37 хувиар өссөн байна.
 
Үүнээс эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 4,114.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 1,441.0 тэрбум төгрөг буюу 53.9 хувиар өслөө хэмээн УУХҮЯ-наас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.