Б.Бат-Эрдэнэ: Шахмал түлшийг үйлдвэрт 7 хоног хадгалсны дараа борлуулах шинэ технологийг туршиж байна

Б.Бат-Эрдэнэ: Шахмал түлшийг үйлдвэрт 7 хоног хадгалсны дараа борлуулах шинэ технологийг туршиж байна

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж нар "Таван толгой түлш" ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа.

Энэ үеэр сайжруулсан шахмал түлшний чанар, технологийн талаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, ЭХЯ-ны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн, “Таван толгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатараас тодруулга авч үйлдвэрлэлийн процесстой танилцав.

Мөн Зүүн бүсийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн технологи, түлш үйлдвэрлэх явцад хяналт тавьж, сайжруулсан түлшний дамжлагын чийглэгийг хэмжив.

Шахмал түлшний MNS5679 стандарт 2019 онд батлагдсан. Уг стандартаар түлшний чийглэгийн хэмжээ 10 хувиас багагүй байх ёстой. Зүүн бүсийн үйлдвэрээс гарч буй түлшний чийглэг 6-7 хувьтай байна. Энэ нь стандартын шаардлага хангасан гэж үзэж болох ч стандартыг шинэчлэх, технологи, үйлдвэрлэлийн процессыг сайжруулах зайлшгүй шаардлага байгааг хэлэлцлээ.

Зүүн бүсийн үйлдвэрийн найман шугамын зургаа нь өнөөдрийн байдлаар хэвийн үйл ажиллаж байна. Тогтвортой ажиллагааны горимд өөрчлөлт оруулж үйлдвэрлэлээс гарч байгаа бүтээгдэхүүнийг 24-48 цаг хадгалаад борлуулалтын цэгүүдэд хүргүүлдэг байсан бол уг горимд өөрчлөлт оруулан 7 хоног хадгалсны эцэст түгээлтэд гаргахаар шинэ технологийн картыг баримтлан ажиллаж байна. Ингэснээр түлшний асалтад өөрчлөлт гарах эсэхийг тогтоох юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ баруун бүсийн үйлдвэрт ажиллаж дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд:

  • Шинээр барих үйлдвэртэй зэрэгцүүлэн асалтыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж, галлагааны үед үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх,
  • Баруун бүсийн үйлдвэрлэлийн ойр орчмын орчны бохирдлыг багасгах, нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, оршин суугчдын гомдол саналыг сонсож, тусгах,
  • 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийг ирэх хоёрдугаар сарын 15-наас эхлэн байгуулах, ажлын хэсгийг Дэд сайд Г.Түвдэндорж ахлан, ирэх оны өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах,
  • Баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэх, шинэчлэн барих ажлыг 5-6 сарын хугацаатай шуурхай зохион байгуулах,
  • 631 мянган автомашин хөдөлгөөн оролцож байгаа. Үүнтэй холбоотой мэдээлэл судалгааг бэлтгэн, танилцуулах,
  • Нам даралтын зуухны яндангуудад тавьсан шүүлтүүрийн ажиллагаа стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх болон бусад асуудлаар холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө.

Мөн шийдвэрлэх ёстой асуудлыг хариуцлагаас айлгүй тухай бүрд нь шийдвэрлэж, аюулгүй ажиллагааг хангуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг онцгойлон анхаарууллаа. БОАЖ-ын сайдаар ахлуулсан ажлын хэсэг баасан гаригт Баруун бүсийн үйлдвэрт ажиллана.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.