УИХ БНСУ, Кувейт, Швейцар улсад суух Элчин сайдын томилгоог дэмжлээ

УИХ БНСУ, Кувейт, Швейцар улсад суух Элчин сайдын томилгоог дэмжлээ

БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяа, Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшиг нарыг эргүүлэн татах саналаар санал хураалт явуулж, гишүүдийн 76.5 хувь нь дэмжлээ.

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг томилох саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 80.8 хувь
  • Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг томилох саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 86.5 хувь
  • Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмааг томилох саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 88.5 хувь дэмжлээ. Элчин сайд нарын томилгоог зөвшилцөж, дэмжсэн тухай бичгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүлнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.