Т.Хасбаатар: МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг судлах ажлын хэсэг байгуулсан

Т.Хасбаатар: МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг судлах ажлын хэсэг байгуулсан

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар мэдэгдэл гаргасан талаараа мэдээлсэн юм.

Тэрбээр “Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо Монголын улс төр, эдийн засгийн ээдрээтэй энэ цаг мөчид 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон МАН-ын “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөр нь сонгогч олон түмнийг хуурсан, хэзээ ч биелэгдэшгүй бусармаг амлалт бүхий Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчсөн төрийн эргэлт хийсэн баримт бичиг мөн болохыг иргэн бүрт сануулж байна.

Иймд МАН-ын “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрийн биелэлтийг судлах ажлын хэсгийг Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны дэргэд байгуулснаа сонордуулан мэдэгдэж байна” гэв. Түүнчлэн тус холбооны гишүүд МАН мөрийн хөтөлбөрийн амлалтаа хэд хэдн удаа зөрчсөн гэдгийг онцолж байлаа. Тухайлбал, оюутны тэтгэлгийг олгон гэж байсан ч олгохоо больсон. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосон зэрэг мөрийн хөтөлбөрийнхөө амлалтад хүрэлгүй ард иргэдийг хууран мэхэлж байгаа учраас ажлын хэсэг байгуулахаар болсон байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.