ХНХЯ: Цахим лист олгох нөхцөлийг бүрдүүллээ

ХНХЯ: Цахим лист олгох нөхцөлийг бүрдүүллээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгохоор болсон. Энэ дагуу эрүүл мэндийн байгууллагуудын ашигладаг E-Health системд хөгжүүлэлт хийж цахим лист олгох нөхцөлийг бүрдүүллээ. Нэгдүгээр сарын 17-ноос эхлэн 2, 3-р шатлалын нийт 47 эмнэлэг (аймаг, дүүргийн, клиник) болон Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүд эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхэлнэ хэмээн ХНХЯ-наас мэдээллээ

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.