О.Цогтгэрэл: АН-ын маргаан шийдэгдсэн

О.Цогтгэрэл: АН-ын маргаан шийдэгдсэн

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүхийн тогтоолыг олон нийтэд мэдээлсэн. Тус тогтоолд зааснаар АН-ын маргаантай асуудал шийдэгдсэн.АН-ын онц Их хурлыг зохион байгуулсан ажлын хэсгийг ҮБХ төв байгууллага, УДШ хууль ёсны болохыг тогтоосон. Тиймээс АН-ын маргаан гэж байхгүй. Нөгөө тал гэж ярьж буй нөхдүүд дээд шүүхийн шийдвэрт тулгуурлаж хариулт аваарай.

Намайг УДШ-ын тогтоолыг гуйвууллаа гэж байна. Гэхдээ хар дээр цагаанаар тодорхой биччихсэн байгаа. Намын үйл ажиллагаа шийдэгдчихлээ. Одоо харин УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний саад бэрхшээл байна. Бид өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд Д.Ганбатыг бүлгийн даргаас олонхийн саналаар сольж, өөрчлөөд УИХ-ын даргад бичгээр мэдэгдсэн. Энэ асуудлаар УИХ-ын даргад хүсэлт шаардлага тавьсан. Иймээс УИХ-ын даргад АН-ын бүлгийн үйл ажиллагааг хэвийн хангаж ажиллах бололцоог хангахыг тулд дахин шаардлага хүргүүлнэ.

УИХ-ын дарга АН-ын бүлгийн үйл ажиллагааг хэвийн хангахыг шаардаж байна. Дараагийн удаа Үндсэн хуулийн Цэцэд хандахаас эхэлж ажлаа хийнэ. Бид Д.Ганбат даргын ганцаараа өгч байгаа хэвлэлийн хуралд оролцохгүй байгаа. Цаашид бид хурлаа хийгээд, мэдээллээ өгөөд явна. Тиймээс УИХ-ын даргаас бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангахыг хүсэж байна" гэлээ. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь мэдээлэл өглөө.

Тэрбээр "АН-ын бүлэг хуульд заасны дагуу олонхоор бүлгийн даргыг солиод дараагийн бүлгийн даргаа өргөн бариад гурван сар боллоо. Өнгөрсөн хугацаанд дээд шүүхийн шийдвэрийг л харлаа. Улсын дээд шүүхийн шийдвэрт гурван зүйлийг тодотгосон. Эхнийх нь намын Онц их хурлыг хууль ёсны дагуу болсон, Онц их хурлыг зарласан ҮБХ-г хууль ёсны гэдгийг зарласан. Намын даргын асуудлаа дахин дүрэм журам оруулах нь зүйтэй гэсэн. Намын асуудал дээд шүүхийн шүүгчдийн хуралдаанаар шийдэгдсэн учраас бид бүхэн оны эхэнд бүлгийн асуудлаа УИХ-ын даргад мэдэгдсэн. Тиймээс УИХ-ын дарга бүрэн эрхээ хэрэгжүүлээч ээ, нам эвсэл байнгын хороодын үйл ажиллагааг зохион байгуулалтад оруулах хүсэлт гаргасан" гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.