Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр 18 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ. Тухайлбал, коронавируст халдварын омикрон халдвараас урьдчилан сэргийлж, дотоодод тархахаас хамгаалж 5.6 тэрбум төгрөг, Эрээн боомтоос чингэлэг тээвэрлэхэд зориулж 3 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах болжээ. Үүний зэрэгцээ айл өрхүүдэд үзүүлж буй цахилгааны хөнгөлөлт, чөлөөлөлтийг 2022 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл сунгахаар болсон юм.
Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх " Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс хариуцах ажлыг 2022 оны 1-р сарын 1-нээс 5-р сарын 31-нийг хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Төлбөрийг тэглэсэнтэй холбоотой цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, системийн ачаалал ихэсдэг тул айл өрхийн хэрэглээний дээд хязгаарыг зааж өгсөн. Үүнд:
Дундаж хэрэглээгээр нь тооцвол нийт хэрэглэгчдийн 73 хувь нь цахилгааны төлбөрөө бүрэн хариуцуулахаар байна. Үүнээс давсан хэрэглээний төлбөрөө айл өрхүүд хариуцна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийтдээ 890 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Цаашид таван сар үргэлжлэх хөнгөлөлтөд 73 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Үүнийг уул уурхайн томоохон төслүүд хариуцахаар шийдвэрлэсэн” гэлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.