Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардуулав

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардуулав

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад анхны таван яам байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган салбар бүртээ үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа.

ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:
  • Хууль зүй, дотоод хэргийн яамны Ахмадын зөвлөлийн гишүүн Оргийн Жамбалдорж;
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлын зөвлөх, профессор Нанзаддоржийн Жалбажав;
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
  • Сангийн яамны ахлах мэргэжилтэн Хунгаагийн Оюундэлгэр;
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Засгийн газрын ахлах референт Энэбишийн Сумьяа;
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
  • Ахмад дипломатч Содовжамцын Хүрэлбаатар;
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
  • Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Жигжидийн Ганбат;
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Төрийн ёслолын газрын Засгийн газрын референт Дагдаагийн Батжаргал;
  • Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Төмөрбаатарын Өлзий;
  • Ахмад дипломатч Лувсангийн Баттулга;
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Архив, нууц албан хэрэг хөтлөлтийн хэлтсийн дарга Даваасүрэнгийн Болор-Эрдэнэ;
  • Ахмад дипломатч Равдангийн Оюун;
  • Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын архивч, хүний нөөцийн хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн Баасансүхийн Оюунхүү;
  • Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Жүгдэрнамжилын Оюунчимэг;
  • Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Цэенгийн Цэнгэлмаа;
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
  • Батлан хамгаалах яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Мягмарын Амаржаргал;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Барсүрэнгийн Баасандорж;
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Энхбаатарын Бат-Идэр;
  • Сангийн яамны ахлах шинжээч Дангаасүрэнгийн Отгонжаргал;
  • Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэдээллийн сан, албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн Пилжээгийн Саранчимэг;
  • Ахмад дипломатч Цэндийн Чухалхүү;
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээлэл, технологийн газрын шинжээч Батнайрамдалын Баасандорж;
  • Сангийн яамны Төрийн сангийн газрын санхүүжилт, тайлан бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Төмөрбаатарын Мөнгөнцэцэг;
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Төрийн ёслолын газрын дарга Энхболдын Одмөнх;
  • Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Пүрэвжавын Сайнзориг;
  • Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга Мижиддоржийн Санжаадорж;
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын Засгийн газрын референт Жамъянчойжилын Цолмон нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.