Т.Баярхүү: Омикрон вирус Монголд орж ирэх нь цаг хугацааны асуудал боллоо

Т.Баярхүү: Омикрон вирус Монголд орж ирэх нь цаг хугацааны асуудал боллоо

УОК-иос ковид19 халдварын омикрон хувилбарын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Арваннэгдүгээр сарын 26-нд ДЭМБ-аас омикрон нэртэй коронавирусийн анхаарал татсан хувилбар бүртгэгдсэн талаар мэдээлсэн.

Түүнээс хойш манай улсад 5,600 орчим иргэнийг шинжилгээнд хамруулж хилээр нэвтрүүлжээ. Бид гадаадаас ирсэн иргэдээс хилийн хяналтын цэг дээр шинжилгээ авч байгаа төдийгүй 10 хоног гэрийн тусгаарлалтад байхыг зөвлөж, тусгаарлалтын дөрөв дэх хоногт нь PCR-ийн шинжилгээ авч байгаа. Ингэхэд хилийн хяналтын цэг дээр 180 хүний сорьц эерэг бол тусгаарлалтын дөрөв дэх хоног дээр авсан шинжилгээгээр 37 тохиолдол батлагдсан. Өөрөөр хэлбэл, сарын хугацаанд гаднаас зөөрлөгдсөн 200 гаруй тохиолдол бүртгэгджээ. Тиймээс иргэдийг зочид буудлын гурав хоногийн ажиглалтад шилжүүлж, гурав дахь хоног дээр нь дахин шинжилгээ авах шийдвэр гаргасан.

Ингэхлээр нэг хүн гурван удаагийн шинжилгээнд хамрагдсаны дараа нийгмийн харилцаанд оролцох, гэртээ харих нөхцөл бүрдэнэ. Дэлхийн 100 гаруй оронд омикрон вирусийн халдвар тархаад байна. Омикроны халдвар Монголд тархах нь цаг хугацааны асуудал боллоо. Манай улсад нэгдүгээр сард томуугийн А, Б хүрээний вирусийн дэгдэлт эрчимжинэ. Үүн дээр нэмээд омикрон тархалт эхэлчихвэл нөхцөл байдал амаргүй болно. Хэрэв омикрон халдварын тохиолдлыг дотооддоо алдахгүй байж чадвал хөл хорио тогтоохгүй байх боломжтой" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.