Ч.ЗОТОЛ
Тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуралдааны дараа сэтгүүлчдэд өгсөн мэдээллийнхээ эхэнд гишүүдийн олонх нь цар тахлын үед авах арга хэмжээний тухай хуулийг зургаан сараар сунгахыг дэмжлээ. Цар тахал үргэлжилж, дэлхийн зарим улс оронд коронавирусын халдварын тархалт буурахгүй байгаа. Дээр нь хил гааль хаагдсан учир эдийн засаг хүндэрсэн. Иймд шуурхай зохицуулалт хийх шаардлага тулгарсан. Нөхцөл байдал ийм байгаа учраас ирэх оны долдугаар сарын 1-ныг хүртэл цар тахлын үед авах арга хэмжээний тухай хуулийн хэрэгжих хугацааг сунгахаар болсон.
Он солигдохоос өмнө энэ сардаа багтаан энэ асуудлыг хэлэлцэнэ” гэсэн юм. Тэрбээр цааш хэлэхдээ “Цах тахлын хууль олон заалттай. Түүн доторх томилгоотой холбоотой асуудлыг хуульд нийцүүл гэсэн чиглэл өгсөн гэдгийг Д.Тогтохсүрэн гишүүн хэлсэн. Тухайлбал, судалгаа хийхэд Засгийн газрын түвшинд Төрийн нарийн бичгийн дарга нар болон 17 агентлагийн дарга, яам, агентлагийн 71 хэлтэс, газрын дарга нийт 90 гаруй албан тушаалтан түр томилгоотойгоор үүрэг гүйцэтгэж байгааг Төрийн албаны тухай хуульд нийцүүлье гэсэн чиглэл өгчээ.
Түүнчлэн цахилгаан дулааны үнэтэй холбоотой асуудал улсын төсөвтэй хамаагүй, “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд шийдсэн. Энэ удаа улсын төсөвт дээрх мөнгө тусгагдаагүй учир иргэд төлбөрөө өөрсдөө төлнө. Цар тахлын нөхцөл байдлын улмаас түүнийг зохицуулахтай холбоотой уг хуулийг сунгахаас аргагүй байдалд хүрсэн. Цар тахлын нөлөөлөл, тархалт буураагүй, дуусаагүй байхад хуулийн хэрэгжилтийг цуцалбал тусгаарлалтаас эхлээд олон арга хэмжээ хаагдахаар байгаа. Нөгөө талаас хил гааль хаагдаад удаж байна. Ирэх оны гуравдугаар сар хүртэл хил нээгдэх байх. Тэр хүртэл дотор нь зохицуулалт хийх шаардлага үүссэн.
Ингэхдээ зургаан сараас цааш сунгах тухай ярихгүй. Хуультай холбоотой шүүмжлэлтэй гурван заалт байгаа нь төрийн албаны томилгоо, төсөвтэй холбоотой асуудал, эрүүл мэндийн зарим төхөөрөмж, хэрэгслийг шууд гэрээ байгуулж авна гэх заалт бий. Үүнтэй холбоотой Худалдан авалтын тухай хууль Шинэ сэргэлтийн бодлогыг дагаж орж ирж байгаа. Энэ нь хариуцлагыг өндөржүүлсэн хэлбэрээр орж ирж байна. Ипотекийн зээлтэй холбоотой заалт хэвээр байгаа бөгөөд хугацааг сунгах, төлөлтийг хойшлуулах зэрэг зохицуулалт хуульд тусгагдсан. Нэгэнт хуулийн хэрэгжилтийг сунгах шийдвэрийг УИХ дэмжиж баталвал дээрх заалт мөн сунгагдаад явна гэж бодож байна” гэсэн мэдээллийг өглөө.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.12.21 МЯГМАР № 250 (6727)
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.