Д.Тогтохсүрэн: Ковидын хуулийг дахин зургаан сараар сунгахыг МАН-ын бүлэг дэмжлээ

Д.Тогтохсүрэн: Ковидын хуулийг дахин зургаан сараар сунгахыг МАН-ын бүлэг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, шинэ сэргэлтийн эдийн засгийн бодлого болон түүнтэй дагалдах хуулиудын асуудал. Хоёрдугаарт, ковид-19-ийн хуулийг сунгахтай холбоотой асуудал. Гуравдугаарт, үйлчилгээний ажилчид гэрээгээр ажиллахтай холбоотой асуудал. 

Өнөөдөр Ерөнхий сайдаас оруулж ирсэн эдийн засгийг сэргээх шинэ бодлогын дунд хугацааны хөтөлбөр болон түүнийг дагасан 20 орчим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг зарчмын хувьд дэмжлээ. Нийт 47 хуульд яваандаа өөрчлөлт оруулна. Үүний эхлэл болох эхний 20 хуулийн төслийг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулахаар болсон.

Ковидын хуулийг зургаан сарын хугацаатай сунгах шийдвэрийг бүлгийн хуралдаанаас гаргалаа. Тус хуулийг өмнө нь хоёр удаа сунгаж байсан. Дэлхий дахинд коронавирусийн шинэ хувилбар тархаж зарим улс оронд хөл хорио тогтоож байна. Хоёрдугаарт манай хил гааль, экспорт хаагдсан байгаа. Тийм учраас эдийн засагт хүндрэл учирч болзошгүй. Үүнтэй холбогдуулан Цар тахлын хуулийг ирэх оны долоодугаар сарын 1-ныг хүртэл сунгахыг дэмжсэн. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж УИХ-д өргөн барина.

Төрийн үйлчилгээний албан хаагчдыг гэрээгээр ажиллуулах асуудлыг бүлгээр хэлэлцээд 2021 онд авч буй цалин хөлс, нэмэгдлийг 2022 онд бууруулахгүй байх нь зүйтэй гэж үзсэн. Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар мөн энэ асуудлыг хэлэлцэнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.