Өвөрхангай жилд нэг сая малын арьс, шир боловсруулах үйлдвэртэй боллоо

Өвөрхангай жилд нэг сая малын арьс, шир боловсруулах үйлдвэртэй боллоо

Өвөрхангай аймагт Арьс шир боловсруулах үйлдвэр өчигдөр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. “Арьс ирээдүй” ХХК, “Ноос ирээдүй” ХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хамтран 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар жилд нэг сая малын арьс, шир боловсруулах томоохон үйлдвэрийг ийнхүү бүтээн байгуулж, ашиглалтад оруулж байна.  

Ингэснээр сүүлийн 30 гаруй жилд үнэгүйдээд байсан арьс ширийг нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн болгож, зах зээлд нийлүүлэх, малчдынхаа эдийн засгийг дэмжих боломж бүрдүүлж байгаа төдийгүй 100 гаруй ажлын байр бий болж, олон өрх айлын орлого нэмэгдэж байгаад аймгийн удирдлагын хувьд баяртай байна хэмээн тус аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлсэн юм. .

Чухал хэрэгцээтэй байгаа арь ширний үйлдвэрийг ашиглалтад оруулахад аймгийн удирдлагаас бүх талаар дэмжиж, Олон улсын стандартад нийцсэн, хоногт 700 м3 бохир цэвэрлэх хүчин чадалтай байгууламжийг шийдвэрлэж өгсөн байна.

Энэхүү үйлдвэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй, экспортонд гаргах бөгөөд одоогоор Турк, Узбекстан улстай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.