М.Тулгат: Хүний эрхийн чиглэлээр эрх баригч намтай хамтран ажиллахад бэлэн

М.Тулгат: Хүний эрхийн чиглэлээр эрх баригч намтай хамтран ажиллахад бэлэн

Ардчилсан намаас Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан 12 дугаар сарын 10-ний өдөр тайван жагсаал зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. Энэ талаар намын дарга М.Тулгат, нарийн бичгийн дарга О.Баасанхүү, дэд дарга Ч.Отгочулуу нар мэдээлсэн юм.

Ардчилсан намын дарга М.Тулгат "Маргааш бид хүний эрхийн төлөөх нээлттэй цуглааныг хийнэ. Хүний эрхийн төлөө дуу хоолойгоо өргөж буй хүмүүс, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Ардчилсан намын “Үндэсний анхдугаар чуулган”-ийг энэ сарын 4-6-ны хооронд зохион байгуулсан. Үндэсний чуулганд нийт 1300 гаруй төлөөлөгч оролцлоо. Чуулганаар намын шинэчлэл болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцсэн.

МАН Их хурлаа мөн хийлээ. Хурлаар хүний эрхийн асуудлыг хөндөж байсан. Гэтэл МАН Ковид19 халдварын онцгой байдлын үеийн хуулиар далимдуулан хүний эрхийг олон зөрчсөн. Гэхдээ алдаа дутагдлаа ойлгож хүний эрхийг хамгаалахад онцгойлон анхаарах болсон нь сайшаалтай. Хүний эрхийн чиглэлээр манай нам эрх баригч болон бусад намтай хамтран ажиллахад бэлэн байна" гэсэн юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.