Б.Энхбаяр: Архи үйлдвэрлэдэг компаниудын орлого жилийн дотор 2 дахин өссөн гэх юм
Өнөөдрийн /2021.11.19/ чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр маш чухал асуудлыг хөндлөө. Тодруулбал, "Манай улс ч хүүхдийн мөнгө нэмэгдүүлэх, тэлэх, түлш, цахилгаан дулааны мөнгийг төрөөс даах гэх мэт бодлого явж байна. Үр дүнгээ өгч байгаа ч сөрөг тал нь аманд нь хоол хийж өгсөөр байгаад ажил хийх хүнгүй болчихлоо.
Архи дарс үйлдвэрлэдэг компаниудын орлого жилийн дотор хоёр дахин өссөн гэх мэдээлэл авлаа. Халамжийн бодлого ходоод руу архи хэлбэрээр орж байна. Цар тахлын дараа нийгмийн, хөдөлмөрийн зах зээлд аюул учирч байгаа юм биш байгаа. Дотроо ажиллах хүнгүй боллоо. Сүүлдээ Арабын баян улсууд шиг гаднаас ажиллах хүч ажлаа хийлгэчихээд өөрсдөө төр засгаас халамжийн мөнгө авч амьдардаг улс болчих юм биш байгаа даа" хэмээлээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.