Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ
Улсын Их Хурлын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар цахим хөгжлийн нэр бүхий 4 хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн Инновац, цахим бодлогын, Хууль зүйн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын төлөөллийг оролцуулан байгуулсан билээ.
 
Төрийн үйлчилгээг цахимжуулахын хэрээр мэдээллийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангах, эрсдлээс хамгаалах, цаашлаад өргөн утгаараа кибер халдлагаас сэргийлэх, цахим аюулгүй байдлыг хангах үндэсний тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна.
 
Өнөөдөр Ажлын хэсэг хуралдаж ажлын дэд хэсгээс гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулж дууслаа. Маргааш Инновац, цахим бодлогын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар, долоо хоногийн сүүлээр Чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийнэ.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.