Энэ оны есдүгээр сарын 27-ны өдөр АН-ын үүсгэн байгуулагчдын нэг С.Зоригийн хөшөөний өмнө О.Цогтгэрэл, М.Тулгат болон АН-ын удирдлагууд хамтарсан мэдэгдэл хийн АН-ын “Эв нэгдлийн их хурал”-ыг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу 2021 оны 11-р сарын 5-ны өдөр хуралдуулахыг зарласан. Гэвч намын их хуралд М.Тулгат тэргүүтэй гишүүд оролцохгүй гэдгээ өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ.
Ардчилсан намын дарга М.Тулгат “Алдчилсан нам “Эв нэгдлийн их хурал”-аа 11 дүгээр сарын 5-нд хийнэ гэж мэдэгдсэн. Гэхдээ намын дотоод асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хугацаа хэрэгтэй байдаг юм байна. Тиймээс их хурлаа хойшлуулах саналыг удаа дараа гаргасан. Гэвч маргаашийн хурлыг эвлэрлийн хурал биш онц их хурал нэртэйгээр хийхээр шийдсэн байна. Хөдөө орон нутгаас ч намыг гишүүд маань ирээд эхэлсэн. Ингэхлээр хоёр талын оролцоо хангагдсан гэж үзэхэд асуудалтай. Хоёрдугаарт үндсэн дүрэмд онц их хурал гэж байдаггүй.Хэрэв ийм байдлаар хурал хийвэл дахиад маргаан дагуулна гэж үзэж байгаа учир энэ хурлыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Анх их хурлын товыг арванхоёрдугаар сарын 6-нд товлож байсан ч наашлуулж арваннэгдүгээр сарын 5-нд болгосон ч талууд ойлголцоогүй.
Ардчилсан намын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Маргааш онц их хурал болох гэж буйтай холбоотойгоор хэсэг бүлэг этгээд Ардчилсан намыг гишүүдийг төөрөгдүүлж, намыг хагалан бутаргаж байна. Тиймээс бид мэдэгдэл гаргаж байна. С.Эрдэнэ дарга аль хэдийн ажлаа өгчихсөн. Хэрэв үнэхээр эвлэрч, хамтармаар байгаа бол улсын дээд шүүх дээр байгаа М.Тулгат даргыг бүртгүүлэх гэж байгаа бичиг баримтыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Маргаашийн хурлаар юу шийдвэрлэх гэж байгаа нь тодорхойгүй байна. Нам дотроо шийдвэрлэж болох асуудлыг ингэж дэвэргэхээ болих хэрэгтэй" гэлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.