УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Өнөөдрийн хурлаар хоёр асуудал хэлэлцсэн.
Нэгдүгээрт, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөв болон төсөв дагасан бас бүтцийн зарим нэг өөрчлөлтийн асуудал.
Хоёрдугаарт, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хилийн бүсийн худалдаа, эдийн засгийн хэлэлцээрийн асуудал.
Засгийн газраас Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулахаар хуулийн төслийг өргөн барьсан. Мөн Боловсролын сайдын харьяа Боловсролын агентлаг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын харьяа Ойн агентлаг байгуулах гэдэг санал орж ирсэн. Худалдан авах ажиллагааны агентлагийг Шадар сайдын харьяанаас гаргаж Сангийн сайдын харьяанд өгөх зэрэг саналуудыг Засгийн газраас өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг гарсан. Тус ажлын хэсгээс боловсруулсан саналыг өнөөдөр хэлэлцэж дэмжлээ. Эдийн засаг, хөгжлийн яам байгуулахыг дэмжсэн. Гэхдээ чиг үүргийн хувьд Засгийн газраас өгсөн таван чиг үүргийг 11 болгож өргөтгөсөн. Харин Цахим хөгжил, харилцаа холбооны яам есөн чиг үүрэгтэй болгохоор өргөжүүлсэн. Агентлагуудын тухайд шинээр байгуулахыг дэмжсэн. Худалдан авах ажиллагааны агентлаг Сангийн сайдын харьяанд байж болохгүй гэж үзэж буцаагаад Шадар сайдын харьяанд байх ёстой гэж тогтсон.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд Худалдаа, эдийн засгийн бүс байгуулах хэлэлцээр бий. Тус хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцэх үед нь дэмжих шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаас гаргалаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.