Д.Ганбат: УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг Ардчилсан намын гишүүнээс 4 жилийн хугацаатай хаслаа

Д.Ганбат: УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг Ардчилсан намын гишүүнээс 4 жилийн хугацаатай хаслаа
Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийв
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат хэвлэлийн хурал зарлаж /2021.10.18/ дараах гурван асуудлаар мэдээлэл өгөв.
 
1. Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооноос гаргасан шийдвэрийг танилцууллаа. Үүнд, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарт сахилгын шийтгэл хүлээлгэж Ардчилсан намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасахаар тусгажээ. 
 
2. Иргэд үзэл бодлоо илэрхийлж үг хэлэх эрх өдрөөс өдөрт хумигдаж байна. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хууль бусаар цагдан хорьж байгаа ба тухайн иргэд уг асуудлыг эсэргүүцэн өлсгөлөн зарлаад байна. Эдгээр асуудалтай холбогдуулан УИХ-ын Хүний эрхийн дэд хороо яаралтай хуралдаж нээлттэй сонсгол хийхийг шаардав.
 
3. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн ирц хүрээгүй дахин санал хураалт явуулсан ч ирц 50 хувьд хүрсэнгүй. Уг нь 50 болон түүнээс дээш хувийн ирцтэй байж сонгууль хүчинтэй болох тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж буй. Сонгуулийн ирцийг 50 хувьд хүргэх зорилгоор дахин санал хураалт явуулдаг зарчимтай. Ардчилсан нийгмийн зарчим ч ийм. Гэвч эрх баригчид хууль зөрчиж байна гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.