УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат АН-аас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Ардчилсан намын үндсэн дүрмийн хорооны 2021 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн тогтоолоор УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намын үндсэн дүрмээр хүлээсэн намын гишүүний үүргээ биелүүлээгүй хэмээн сануулга өгчээ.
Гэвч Ц.Туваан нь үндсэн дүрмийг удаа дараа зөрчиж, намын эсрэг үйл ажиллагаа явуулсан хэмээн үзэж, Үндсэн дүрмийн хорооны 2021 оны наймдугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор түүнийг АН-ын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасчээ. Ингэснээр тэрбээр УИХ дахь АН-ын бүлгээс хасагдаж, сул гишүүн болж байна. Мөн бүлгийн дарга Д.Ганбат УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын бүлгийн хурал, шийдвэрт оролцох боломжгүй болсныг дуулгалаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.