ХҮН-аас нөхөн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
ХҮН-ын УЗ-ийн дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Нөхөн сонгуулийн үр дүнд харамсаж байна. Нийт иргэдийн 40 хүрэхгүй хувь санал өгсөн. Тиймээс нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүсээд байна. Эрх баригчид автомашинаар иргэдийг зөөж саналыг нь өгүүлсэн гэх мэдээлэл ирж байна. Цаашдаа ийм байдлаар явах юм бол ардчилсан сонгууль устаж, ардчилал нурах эрсдэлтэй ойр байна. Сонгуулийн үеэр шатахуун хомсдож бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Тиймээс иргэд сонгуулиа өгөхгүй байж бухимдлаа илэрхийллээ. Иймд өчигдрийн сонгуулийн үр дүнд дүгнэлт хийх ёстой.
Монголын ардчиллыг хамгаалахын тулд дараах арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй гэдгийн улс төрийн хүчнүүдэд уриалж байна.
Бидэнд ардчилал маш үнэ цэнтэй. Тиймээс арчилсан сонгууль зөв бөгөөд шударга байх хэрэгтэй"
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.