НӨАТ-ын сугалаагаар 3 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо

НӨАТ-ын сугалаагаар 3 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2021 оны наймдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 34.464.352 баримт хамрагджээ. Үүнээс: 

  • 3 сая төгрөгийн 2
  • 1.5 сая төгрөгийн 24
  • 500 мянган төгрөгийн 319
  • 100 мянган төгрөгийн 3134
  • 30 мянган төгрөгийн 31008 баримт тохиролд таарч азтан боллоо.

Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 40 сая төгрөг байсан юм. Супер тохирлын дугаар 75392911 байсан бөгөөд найман орон таарсан азтан тодорсонгүй.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.