Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлснийг нягтлан шалгаж, тус хорооны 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар сонгуульд оролцож буй нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 4 нэр дэвшигч, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 10 нэр дэвшигчийг тус тус бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох тухай тогтоол гаргалаа.
18 ДУГААР ТОЙРОГТ
/Гурван нам, нэг бие даан нэр дэвшигч/
1. Монгол Ардын намаас Цагаанхүүгийн Идэрбат
2. Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР
3. Ард Түмний Олонхийн Засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ
4. Бие даан нэрээ дэвшүүлэгч Магнайбаярын ЧИНГИСХААН
28 ДУГААР ТОЙРОГТ
/Найман нам, нэг эвсэл, нэг бие даан нэр дэвшигч/
1. Монгол Ардын намаас Энхбаярын БАТШУГАР
2. Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ
3. Иргэний Зориг-Ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА
4. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ
5. “Зөв хүн-Электорат” эвслээс Бадрахын НАЙДАЛАА
6. Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР
7. Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ
8. Ард Түмний Олонхийн Засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ
9. Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА
10. Бие даан нэрээ дэвшүүлэгч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ
Харин гурван нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, 33.1.2, 33.1.4 дэх заалтыг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө буюу 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болох хуулийн зохицуулалттай юм.