Нийслэлийн захиргааг арванхоёрдугаар сарын 31-ний дотор нүүлгэх шийдвэр гаргалаа

Нийслэлийн захиргааг арванхоёрдугаар сарын 31-ний дотор нүүлгэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. Тэрээр “Нийслэлийн Засаг даргын тамгын газрыг нүүлгэн шилжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд өнөөдрийн шийдвэр гарч байна. Нийслэлийн төв захиргааны байрыг 2021 оны арванхоёдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлнэ.

Тогтоолтой холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах чиглэлийг Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазарт үүрэг болголоо" гэж мэдээлжээ. Эхний ээлжид Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НИТХ, Захирагчийн ажлын албаны нийтдээ 900 гаруй албан хаагч Яармаг дахь шинэ барилга руу нүүнэ. Мөн ХААИС-ийн харьяа зарим сургуулийг Дархан-Уул аймаг руу, ШУТИС-ийн харьяа зарим сургуулийг орон нутаг руу шилжүүлэх замаар төвлөрлийг сааруулах шийдвэр гаргажээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.