БШУЯ-наас их дээд сургуулийн элсэлт болон Боловсролын зээлийн сангийн талаар мэдээлэл өглөө. Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын шилдэг их дээд сургуульд сурдаг, хэн нэгэн дарга, эрх мэдэлтний хүүхдийн төлбөрийг төлөхгүй гэдгийг Сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.
Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан:
2020 оноос хойш Боловсролын зээлийн сан 30 тэрбумын алдагдалтай байгаа ба энэ нь хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосноос үүдсэн. Нийт оюутны 11 хувь нь уг зээлийг авдаг. Боловсролын зээл нь дотоодод 10200 хүүхэд, гадаадад 323 хүүхэд, буцалтгүй зээлд 18 мянган оюутныг хамардаг.
Одоо зээл авах 6146 оюутан байгаа ба өмнөх журмын дагуу хэвийн олгоно. Өмнөх 1500 гаруй оюутны тэтгэлэг ч хэвийн олгогдоно. Дэлхийн шилдэг 100 их дээд сургуульд сурдаг 80 хүрэхгүй оюутанд зээлийн 50 хувь буюу 24 тэрбум төгрөгийг олгодог. Хэн нэгэн даргын, эрх мэдэлтний хүүхэд авдаг гэх хардлага бий. Зээлийн сангийн мэдээлэл нээлттэй. Тэдний дунд үнэхээр ямар нэгэн дарга, эрх мэдэлтний хүүхэд байвал нэг ч оюутны сургалтын төлбөрийг төлөхгүй. Ганц нэг хүүхэд дээр ийм асуудал гарахыг үгүйсгэхгүй. Энэхүү шударга бус үйлдлийг таслан зогсооно. Тиймээс одоо байгаа 10 хувийн оюутны тоог 30 хувь болгож хүртээмжтэй, шударга байх нөхцөлийг бүрдүүлнэ.
Боловсролын зээлийн сангаас өмнө нь тэтгэлэг, зээл авч байсан оюутнуудын асуудлыг нэг ч хүүхэд үлдээхгүй зохицуулна гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболд:
Гадаад зээл нь Боловсролын зээлийн сангийн нэг асуудал болсоор ирсэн. Боловсролын зээлийн сангаар өндөр албан тушаалтай хүний хүүхэд явахгүй, цаашид сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.