Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түгжрэлийг бууруулах шийдэл танилцуулахыг үүрэг болголоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түгжрэлийг бууруулах шийдэл танилцуулахыг үүрэг болголоо

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны анхны хурал боллоо. Уг хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж буй юм.

Улаанбаатар хотын төвлөрлийг зохицуулах нэгдсэн хөтөлбөрийг тус хорооны нарийн бичгийн дарга Б.Одсүрэн танилцууллаа. Тэрбээр “Дэлхийн томоохон хотуудын оргил цагт автозамын 20-23 км/цаг байдаг бол Улаанбаатарт найман км/цаг байна. Нэг ёсондоо, Улаанбаатар хамгийн түгжрэлтэй хотуудын нэг болжээ. Түгжрэлийг бууруулахын тулд автозамын сүлжээг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн шинэчлэл, хот төлөвлөлтийн болон хууль эрх зүйн зохицуулалтыг хийх шаардлага үүссэн” гэлээ.

Нийслэлд 350 мянган автомашин хөдөлгөөнд оролцох автозамын даацтай юм байна. Хотын автозамын сүлжээг өргөтгөснөөр 600 орчим мянган машины даацтай болгох боломжтой. Үүний тулд уулзвар, нүхэн гарцыг олноор хийх шаардлагатайг  Б.Одсүрэн мөн хэлж байв. Түүнчлэн таван жилийн өмнө нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо 60 хувьтай байсан бол өдгөө 40 хувь болж буурчээ. Ойрын гурван жилд 300 мянган автомашин хилээр орж ирэх тооцоо ч мөн гарсан байна. Иймд автомашины тоог бууруулахгүйгээр түгжрэл багасахгүй гэж ажлын хэсэг үзжээ. Мөн дагуул хотуудыг үе шаттай байгуулж, төвлөрлийг задлахгүй бол түгжрэл буурахгүй гэдгийг албаныхан хэлж байв.

Ажлын хэсгийн мэдээллийг сонссоны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ автозамын түгжрэл дан ганц Зам тээвэр хөгжлийн яамны асуудал биш болсон. Улаанбаатар хотод өнөөдөр 500 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. Үндсэндээ, 150 мянган автомашинаар автозамын даац хэтэрчихсэн. Жилд худалдаж авч байгаа автомашины тоо 80-90 мянга. Түгжрэл ярвигтай асуудал болсон гээд ажлын хэсгийнхэнд хэд хэдэн асуудлыг судалж, танилцуулах үүрэг өглөө. Тодруулбал:

 

  • Нийтийн тээврийн менежментэд хувийн хэвшилтэй хамтрах ямар боломж байна вэ
  • Улаанбаатар хотод хувийн машинд ээлтэй, дугуй, явган хүнд ээлгүй гэсэн судалгаа байна. Дугуйгаар зорчих, алхах боломжтой хувилбарыг дэмжсэн ямар шийдэл байж болох вэ. Судлах.
  • Төрийн алба хаагчдын тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийг гаргах,
  • Орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийн зорилгыг тодорхойлох,
  • Түгжрэлийн эсрэг үйл ажиллагааг төсвийн бодлогоор дэмжих арга замуудыг судлах,
  • Хотоос нүүх шийдвэр гаргасан их, дээд сургуулиудад төсвийн дэмжлэг үзүүлэх,
  • Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах асуудлыг судлах, цаг хугацааны хувьд хэзээнээс хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй эсэхийг судлах,
  • Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг байх арга үр дүнтэй эсэхийг судлах,
  • Хотын төвийн хэсэгт автомашин гадаа огт зогсдоггүй болгох боломж бий юү судлах,
  • Сургуулийн автобусыг түрээслэх аргаар шийдвэрлэх боломжийг судлах,
  • Төрийн алба хаагчдыг ажлын нэг өдөрт цахимаар ажиллуулбал үр дүнтэй эсэхийг судлах судлах,
  • Хотын төвийн гол замуудыг нэг урсгалтай болгох, судлах,
  • Түгжрэлийн эсрэг санаачилга гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулдаг тогтолцоог судлах,
  • Худалдааны төвүүдийн цагийг зөрүүлэх,
  • Хувийн болон төрийн байгууллагын ажлын цагийг зөрүүлэх,
  • Дугаарын хязгаарлалт үр дүнтэй шийдэл байж чадах уу гэх зэрэг саналууд боломж, үр дүнтэй эсэхийг

 

судалж танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн богино хугацааны шийдлээ ирэх баасан гарагт, дунд хугацааны шийдлээ ирэх долоо хоногт танилцуулахыг үүрэг болгосон юм.

 

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.